21/08/2026
Иргэн н.Сугарсүрэн: Залилангаас сэргийлье‼️
Өнөө өглөө 99099290, 99092837 дугаараас "СБД-ийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагч Амархүү" гэж өөрийгөө танилцуулсан хүн залгав. Таны нэр дээр Хаан банкинд данс нээж, тэр дансаараа 300 гаруй сая төгрөг оруулж гаргасан байна. Зарим гэмт хэрэгтнүүд баригдсан. Энэ хууль бус мөнгөний 10 хувийг танд өгөхөөр тохиролцож дансыг чинь ашигласан гэж мэдүүлсэн гэв. Тэгээд аудио байцаалт авах болов. Тэрийг нь өгчихлөө. Тэгсэн таны данснуудыг хэрэг шалгагдаж дуусах хүртэл хугацаагаар царцааж шалгана гэнэ.
Гуцаад байгаач ээ гэсэн чинь за тэгвэл хариуцсан прокурортоо та учраа сайн хэлээрэй!
Нотариатаар батламжлуулаад 2-3 цаг орчим битүүмжлээд шалгаж болох юм. Прокурортой би таныг дотоод шугамаар одоо холболоо л гэв. Төд удалгүй нэг ааштай хүүхэн утас авлаа. Нийслэлийн прокурор Жаргал гээд байгаа юмаа. Бүр яг кино кино. Цаана нь давхар шум орж ирээд л үүдэнд хүлээж бай гээд л... Тэгснээ наад хүнээ 10 минутын дараа энэ шугамаар холбочихоо ч гэж байх шиг.
Тэгэж тэгэж миний бүх дансны үлдэгдлүүдийг нэг дансанд маань нэгтгээд одоо наадахаа М банкны IB: 110039008734158535 Төмөрхуяг Мөнх-Оргил данс руу шилжүүл гэнэ. За яг энэ мөчид л эргэлзэж байсан зүйлүүд тэсэрч яахаараа би хувь хүний дансанд мөнгөө шилжүүлдэг юм, өмгөөлөгчөө яриулна гэснээр энэ жүжиг дууслаа.
Танилаараа дамжуулж залгасан 2 дугаарыг нь шалгуултал энэ дугаар дээр 34 өргөдөл буюу хохирогч байна гэнэ дээ. Гучин тав дахь нь болохоосоо өмнө та бүхэн үүнийг уншаадахаарай!!!
Сайн сонсвол ярианд нь логик алдаа олон байсан. Тэр бүхнийг энд бичиж луйварчдад алдаа засах боломж өгөөд яахав гээд дуусгая!
Болгоомж сэрэмжээ дээшлүүлээрэй! Би ч 35 дахь болох дөхсөн болохоор анхааруулж бичлээ