amrtuvshintuvshinbayr

amrtuvshintuvshinbayr Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from amrtuvshintuvshinbayr, Ulaanbaatar.

Саалийн ард жинхэнэ эрчүүд л байдаг…Тэд унага татаж, үхэр эвлэгж өгдөг.😜😜“Саальчин” бүжгийн клип тун удахгүй…
04/10/2026

Саалийн ард жинхэнэ эрчүүд л байдаг…

Тэд унага татаж, үхэр эвлэгж өгдөг.😜😜

“Саальчин” бүжгийн клип тун удахгүй…

10жилийн дараа эргэн ирсэн мэргэжлийн бүжигчдийн тэмцээн.Энэхүү нэр хүндтэй уралдаанд хосын төрөлд А.Түвшинбаяр, Б.Ариун...
02/10/2026

10жилийн дараа эргэн ирсэн мэргэжлийн бүжигчдийн тэмцээн.
Энэхүү нэр хүндтэй уралдаанд хосын төрөлд А.Түвшинбаяр, Б.Ариунжаргал бид хоёр тэргүүн байр🥇, хамтлаг төрөлд тэргүүн байр🥇, хамт олноороо ГРАНПРИ шагналын эзэд боллоо.🏆 Бид Нийт 1цом 3алт 4мөнгө ,3хүрэл байртай болсон байна.
-Амжилтын ард бидэнд үнэтэй цаг хугацаа, мэдлэг, ур чадвар, уран бүтээлээ харамгүй зориулсан эрхэм багш, уран бүтээлчид бий.
“Сэмайрхэн хоюулаан харгалдиш”
Бүжгийн дэглээч: Д.Дашдаваа✨
Хөгжмийн зохиолч: М.Ганболд🔥
“Зүрх сэтгэл”
Бүжгийн дэглээч: Х.Хашхүү✨
Хөгжмийн зохиолч: Халмиг улсын Тюльпан чуулгын захирал Савр Катаев 🔥
-Эрхэм хүндэт уран бүтээлч, багш нартаа богинохон хугацаанд оюун ухаан, авьяас билгээ шингээн сийлсэн уран төгс бүжгийн хөдөлгөөн, хөгжмийн гайхамшигт эгшгээ харамгүй хайрласан явдалд тань чин сэтгэлээсээ талархаж байна.♥️
Үндэсний Урлагийн Их Театр захиргаа тайз гэрэл, болоод бүтээл төрөх үйл явдалд тусалж дэмжсэн хөгжимчид дуучид та бүхэндээ талархаж байна.♥️
Мөн МУГЖ Ш.Одонтуяа Та минь үргэлж бүхий л хайр энэрэл, мэдлэг туршлагаа харамгүй зориулж, чиглүүлэн зааж, сургаж, ойлгуулж өгдөг тань дахин дахин баярлалаа. ♥️
Үндэсний Урлагийн Их Театрын зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын гал цог, сүр хүч дүүрэн хамт олондоо баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.🔥
Мөн биднийг удирдан чиглүүлж, нэгэн зорилгын төлөө зангидсан гар шиг хамтран ажилласан багш нартаа: СТА О.Тулга, СТА Ш.Батгэрэл Ерөнхий бүжиг дэглээч СТА Х.Хашхүү багшдаа баярлалаа.♥️

Мөн Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар багшийн Их урлагт зүтгэж, бүжгийн дэглээч, бүжгийн найруулагчаар ажилласан 50 жилийн ойд зориулсан бүжиг дэглээч, бүжгийн найруулагчдын улсын анхдугаар уралдаан нь миний хувьд өөрийн чадвар, мэдлэг, уран бүтээлээ өөр өнцгөөс сорин үзэж, өөрийгөө нээн илрүүлэх гайхалтай боломж байлаа.
Тэмцээнийг зохион байгуулахын ард сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсан зохион байгуулагчид, арын албаныхан, хамтран ажилласан байгууллага, компаниуд, ивээн тэтгэгчид болон оролцож, дэмжиж, тусалсан нийт хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. 🔥 Гоё байсан шүү😉
Ардын бүжиг амьдрал минь билээ.... Ц.Сэвжид

🇰🇷БНСУ-ын Пусан хотноо Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо хоёр өдрийн турш өрг...
14/09/2026

🇰🇷БНСУ-ын Пусан хотноо Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо хоёр өдрийн турш өргөн барьж, үзэгчдийн халуун алга ташилт, талархлын дунд амжилттайгаар өндөрлүүллээ.

Энэхүү тоглолт нь Пусан хот дахь Монгол Улсын Консулын газрын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан онцгой сайхан үйл явдал байлаа. Гэвч энэ нь зөвхөн нэгэн тоглолт, нэгэн төсөл бус, цаашид үргэлжлэх олон сайхан хамтын ажиллагааны эхлэл мэт санагдлаа.

Монголынхоо урлаг, соёл, өв уламжлалыг гадаадын үзэгчдэд хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн нийт уран бүтээлчиддээ баяр хүргэе.

Мөн уран бүтээлчдийг маань халуун дотно сэтгэлээр хүлээн авч, энэхүү сайхан тоглолтыг дэмжин хамтран ажилласан Пусан хот дахь Консулын газрын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️

Бидний түүх, өв соёлтой салшгүй холбоотойгоор үеэс үед өвлөгдөн, цагийн аястай хамт хөгжиж ирсэн нэгэн үнэт өв бол үндэс...
31/08/2026

Бидний түүх, өв соёлтой салшгүй холбоотойгоор үеэс үед өвлөгдөн, цагийн аястай хамт хөгжиж ирсэн нэгэн үнэт өв бол үндэсний хувцас билээ.

Өв уламжлалын үнэ цэнийг хадгалсан атлаа өнөө цагийн өнгө төрх, ганган чамин хэв маягтай, үндэсний хувцас маань шинэ өнгө төрхөөрөө улам бүр гоо үзэсгэлэнг илэрхийлсээр байна.
TORGO 🔥

26/08/2026

COP17
Хаана ч....
Хэзээ ч....
Монгол ардын урлаг...
Монголын нүүр царай...

25/08/2026

TULPAN in MONGOLIA...
Дөрвөд Биелгээ

21/08/2026

✨ АЯГАТАЙ ДӨРВӨД✨
хөг: Г.Жамъян
дэг: С.Лувсангомбо
Бүжигчин П.Мөнхцацрал
Морин хуурч С.Дарханбаяр

12/08/2026

“ИХ УРЛАГ БҮЖГЭН ДЭГ 50 ЖИЛ” улсын анхдугаар уралдаанд урьж байна.
Хөдөлмөрийн баатар Төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч, бүжиг дэглээч СЭВЖИДИЙН СҮХБААТАРЫН нэрэмжит бүжгийн найруулагч, дэглээчдийн “ИХ УРЛАГ БҮЖГЭН ДЭГ 50 ЖИЛ” улсын анхдугаар уралдаанд та бүхнийг урьж байна.
Бүртгэл 8сарын20 хүртэл явагдана.

Бүртгүүлэх мэдүүлгийн хуудас
https://www.transfernow.net/dl/SUKHBAATAR2026

Уралдааны удирдамжийг хавсаргав.
https://drive.google.com/file/d/1RHH1VC1Tv1jmDuPtZ_ssksoyA_rIgrOM/view?usp=drivesdk
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
89045054, 99182249

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when amrtuvshintuvshinbayr posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share