Мягмарын Даваабат

Мягмарын Даваабат Цахим суваг

06/06/2026
26/05/2026
26/05/2026

ТЭНГЭР УУЛ

Тэнгэр уул сүндэрлэнэ
Тэртээ алсаас зүмбэрлэнэ
Илийн гол туналзана
Ирээдүйг зорин суналзана
Ээвийн голын ус нь зүрх сүвэлсэн уянгатай
Эмээгийн ярьсан домог зүүд хөвөрдөх учигтай
Аадрын оршил үүлсээ хурайлж
Баатрын дуулал туульсаа хайлж
Дээдсийн нутаг намайг даллахад
Дээлийнхээ энгэрийг яаран товчилном би
Хүлэг морио амраах санаатай
Зүлэг ногоон дээр зүүдэлснийг минь болгоо
Хүсэл хяслын харгуйд бэдрэхдээ
Хүрэх л замдаа будилсныг минь өршөө

Манантай будантай энэ хорвоо
Маргааш өчигдрөө ялгахгүй л янзтай
Магтах муулахын зэмтэй энэ орчлон
Манайх хүнийхээ танихгүй л шинжтэй
Алтайг давсан нүүдэл
Ард олны л заяа буюу
Ану хатны харуус
Аранзал зүрхний л гэрээс буюу
Луут туг дэрвэх
Дуут сум исгэрэх
Сүрт тулаанаас үүдсэн
Сүүдэр арилаагүй байгааг
Алгаа хавсарч залбирсан
Бурхадын мэлмий тольдон буй
Атаатны өмнө сөхрөөгүй
Дээдсийн сүнс ширтэн буй
Ариун шарилын дэргэд
Шивээн толгой ганхан буй
Арчиж болохгүй үнэнийг
Тэнгэрийн салхи хүүрнэн буй

Дагаар орогсдыг тэвчээгүй
Далаад жилийн тэмцэл юмсан
Монгол төрийнхээ голомтыг манасан
Мохошгүй зоригийн дуулал юмсан

Шар талын салхи илж нэг, исгэрч нэг үлээхэд
Шандуу дээлийнхээ энгэрийг товчилж нэг, задгайлж нэг огшном
Шанх дэлээ хийсгэсэн дээдсийн хүлэг үүрсэхэд
Шамбалын дайны илд хуйн дотроо ханхийнэм

Хөх бор униарт Алтайн цаад хязгаар
Хөөмий цуурын эгшигт Хар эрчисийн эхэн
Хөлгөн Жангарыг хайлсан түүхэн их цадиг
Хөсөг нүүдэл алсарсан Ойрадын уудам нутаг мину
Түүхийн буурал зэрэглээнд тодорч бүдгэрсээр
Түүчээ тогоруудын цуваа нулимсан дунд л бүрэлзсээр...

Хүнийх болсон нутагаа
Хүнийх гэхэд хэцүү еэ
Хүнийх болсон ч нутагаа
Минийх гэсэн ч яадгийм.

Басангийн Цэрэн-Оолын "Зүүдэн будрын харгуй" номоос

22/05/2026

Увс аймаг Сагил сум🇲🇳

21/05/2026

Төгсөх гээд завгүй гүйцгээж байгаа хүн бүрт зориулж байна.

Салаа хархан гэзгэн дээр чинь туузан цэцэг дахиад ургахгүй …..

Энэ юу вэ мэддэг нь эрхий хуруу ? 😜Жинкэн Домгууд л мэднэ дээ 👌
24/04/2026

Энэ юу вэ мэддэг нь эрхий хуруу ? 😜
Жинкэн Домгууд л мэднэ дээ 👌

05/04/2026

Сарны гадаргуугаас харахад Дэлхий маань тэнгэрт тод гэрэлтэх, аажмаар эргэх бөмбөрцөг мэт үзэгддэг. Түрэлт таталцлын нөлөөгөөр (tidal locking) бараг нэг байрлалд тогтвортой харагдах тул үүлсийн хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлт, гаригийн эргэлтийг тасралтгүй ажиглах боломжийг олгодог.
Энэ бүхэн бидний эх дэлхий ямар амьд, хөдөлгөөнтэй болохыг сануулна 🌍

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мягмарын Даваабат posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share