COSETTE Кино урлагтай холбоотой бүх мэдээллийг хүргэнэ. Кино п

Урлагийн хүмүүс бид бие биенийгээ ажиглаж, бие биенээсээ суралцаж, бие биенээсээ урам зориг авч байж жинхэнэ боловсон, э...
03/26/2016

Урлагийн хүмүүс бид бие биенийгээ ажиглаж, бие биенээсээ суралцаж, бие биенээсээ урам зориг авч байж жинхэнэ боловсон, эрүүл, хѳгжилтэй, ахицтай үйлдвэрийг босгож чадна. Америкийн кино үйлдвэрийн бүтээлчид энэ дүрмийг, бие биенийгээ хүндэлж, ойлгодог энэ л чадварыг эзэмшиж чадсанаар дэлхий дахинд шагшидсан бүтээлүүдийг урладаг байх. Хийх дуртай зүйлсээрээ нэгдэж, цугтаа гайхалтай зүйл бүтээх нь ямар ч бүтээлч хүний аз жаргал. Холливудын кино үйлдвэрийн ертѳнцийг хүргэдэг THR буюу The Hollywood Reporter сэтгүүл хамгийн шилдэг жүжигчид, найруулагчид, уран бүтээлчдийг THR Roundtable буландаа оролцуулдаг бѳгѳѳд энэ удаа би ѳѳрийн хүндэлж явдаг жүжигчдийн минь орсон буланг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Урам зориг, эрч хүч, ухаарал хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.

Julianne Moore (Still Alice), Laura Dern (Wild), Patricia Arquette (Boyhood), Hilary Swank (The Homesman), Felicity Jones (The Theory of Everything), Reese W...

Дизайн, кино урлаг хоёрт хоёуланд нь хайртай хүнд ямар боломж байна вэ?
03/22/2016

Дизайн, кино урлаг хоёрт хоёуланд нь хайртай хүнд ямар боломж байна вэ?

Кино Ертѳнц Ta Production Designer болмоор байна уу? March 22, 2016No Comments Кино хийхэд шаардагддаг хамгийн чухал зүйл бол мѳнгѳ. Хэлэхэд сэтгэл ѳвдмѳѳр ч бодит байдал ийм л байдаг. Холливудын том кино студионууд ч гэсэн зарлагаа багасгах аргыг байнга хайж байдаг. Ийм ч учраас тэд кино зураг авал…

Ямар гэр бүл, ямар бага нас дэлхийн хамгийн мундаг найруулагчийг бүтээдэг юм бол?
03/02/2016

Ямар гэр бүл, ямар бага нас дэлхийн хамгийн мундаг найруулагчийг бүтээдэг юм бол?

Кино түүхэн дэх хамгийн нѳлѳѳ бүхий гэр бүлийн драмаг бүтээсэн хүн одоо Италийн жижигхэн тосгон Берналда-д, Маргерита Балаззо нэртэй буудалдaa вино үйлдвэрлэн аж тунх оршиж байгаа аж. Тэрээр вино х…

Хачирхалтай хирнээ гайхалтай киноны жанрыг та сонирхоод үзээрэй.
02/22/2016

Хачирхалтай хирнээ гайхалтай киноны жанрыг та сонирхоод үзээрэй.

Монголд киноны сургууль тѳгсѳѳгүй, киноны салбарт ч ажиллаж үзээгүй учир киноны хэллэгүүдийг хүртэл хэрхэн хэрэглэдгийг мэддэггүй, интернэтээс хайсан ч мэдээлэл хомс, ёстой нэг ацан шалаанд орох ши…

Хуудсыг минь уншдаг хүн бүрт шинэ оны мэнд хүргэе! Бүтээл туурвих, судалгаа хийх, юм бичих зэрэгт цаг их ордгийн улмаас ...
02/18/2016

Хуудсыг минь уншдаг хүн бүрт шинэ оны мэнд хүргэе! Бүтээл туурвих, судалгаа хийх, юм бичих зэрэгт цаг их ордгийн улмаас та бүхэндээ мэндчилж чадсангүй. Ямартай ч шинэ оноо шинэ вэб хуудсаар эхэллээ. Үүгээрээ би урлагийн ѳргѳн хүрээний мэдээлэл, бүтээлүүдийг хүргэх боломжтой тул хамтарч ажиллах бүтээлч санаа байвал холбогдоорой:)

Хамгийн анхны кино шүүмж буландаа би Ѳрѳѳ киног сонгосон байгаа. Танд үзэх хүсэл түрүүлэх байх гэж найдаж байна. Баярлалаа.

Кино Шүүмж Ѳрѳѳ February 13, 2016No Comments Хүмүүс ойрд болсон сонин хачнаа солилцохдоо ямар нэгэн байдлаар сүүлд үзсэн киноныхоо таалаар заавал ярилцаж амждаг. Жүжиглэлт, зураглал, найруулалын аль нэг нь хүний анхаарлыг татсан хэрэг. Ажил ихтэй үедээ бид стрессээ тайлах гэж бас кино үздэг. Ийм үед…

Аливаа зүйл хаа нэг газраас эхэлдэг гэж үг байдаг. Хэрэв та ѳдѳр шѳнѳгүй дараагийн Кристофр Нолан болохыг мѳрѳѳдѳж байга...
11/22/2015

Аливаа зүйл хаа нэг газраас эхэлдэг гэж үг байдаг. Хэрэв та ѳдѳр шѳнѳгүй дараагийн Кристофр Нолан болохыг мѳрѳѳдѳж байгаа бол одоо эхэл. Би хувьдаа киноны мэргэжил эзэмшсэн ч дуу бичиж, дуулдаг сонирхолтой. Магадгүй хамгийн хэцүү, ѳрсѳлдѳѳнтэй салбаруудыг мѳрѳѳдѳлдѳѳ агуулдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Дуу, кино үйлдвэр хоёр хоёоулаа асар их хѳрѳнгѳ, цаг, тэвчээр, дадал дадлага, авьяас, танил тал, увидас шаарддаг. Энэ хоёрыг зохицуулах гэдэг үнэхээр амаргүй. Гэхдээ дуртай бол та хийж л таарна.

Гурван жилийн ѳмнѳ би нэг студиод зунжингаа ажиллаж олсон мѳнгѳѳ зарцуулан хоёр зохиосон англи дуугаа бичүүлэн, цацахад бэлэн болгосон байсан юм. Одоо бодоход тэр үедээ цацсан бол бас л шинэлэг бүтээл болох байсан гэж боддог. Гэхдээ би тѳгс бүтээл хийнэ гэж зорьсоор дѳрвѳн жил ѳнгѳрсѳн. Мэдээж сургууль гээд цаг хомс байсан нь гарцаагүй. Гэхдээ би үүнээс уран бүтээлч хүн ѳѳрийгѳѳ гололгүй, тасралтгүй идэвхтэй байж, бүтээлээ хүмүүст хүргэх ёстой байдаг юм байна гэж ойлгосон. Учир нь танд сонсогч хамгийн чухал бѳгѳѳд тэд таниас байнга шинэ зүйл шаардах болно. Үүнд би хүнд таалагдах уран бүтээл хий гэж огт хэлэх гэсэнгүй, харин тасралтгүй ямар нэгэн бүтээл хийж байх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.

Би олон хүмүүсийн богино хэмжээний кинонд туслаж, ажиллаж байсан. Лос Анжелест зориг гарган богино хэмжээний кино хийнэ гэдэг тийм амар биш. Сайн бүтээл хийе гэвэл урт удаан нарийн тѳлѳвлѳгѳѳ шаарддаг. Хамгийн гол нь та ихэнх зүйлээ ѳѳрѳѳ хийх шаардлагатай болдог. Учир нь хэн ч таны бүтээлд цаг, мѳнгѳ, заваа зүгээр зориулахыг хүсэхгүй. Тэгэхээр та ѳѳр ѳѳрийнхѳѳ эзэн нь байж, бүх зүйлийг гартаа атгах хэрэгтэй болно. Олон хүнд энэ хэцүү, яршигтай санагддаг ч би хувьдаа ѳѳрийнхѳѳ хоолойг хүмүүст хүргэхийг хүсдэг тул сургуулиа тѳгсѳх даруйдаа бүтээлүүдээ биечлэн хийхээр шийдсэн юм.

Энэ бол миний гараа. Харин таны гараа хаанаас ч эхэлж мэднэ. Битгий бүтээлүүдээсээ зүрхшээ. Сайн ч бай муу ч бай ѳѳрѳѳ хийнэ гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлго. Ичиж зоволгүй хүмүүстээ хуваалц. Хийх тусам та сайжрах болно. Хувьдаа би ийм бэрхшээлтэй их таарч байсан учир бүтээлч хүн таньтай хуваалцахыг хүслээ.

Холливудэд дѳнгѳж эхлэж байгаа жүжигчид дор хаяж нэг жил ямар ч цалингүй жүжиглэх шаардлагатай болдог. Тэр их ѳрсѳлдѳѳн,...
10/13/2015

Холливудэд дѳнгѳж эхлэж байгаа жүжигчид дор хаяж нэг жил ямар ч цалингүй жүжиглэх шаардлагатай болдог. Тэр их ѳрсѳлдѳѳн, зовлон зүдгүүрээс дэлхийн шилдэг жүжигчид гарч ирдэг. Мэдээж янз бүрийн аргаар гарч ирсэн одууд бий ч, цэвэр авъяас, ѳѳрийн ѳнгѳ тѳрх, жүжиглэх аргачлалаараа гарч ирсэн цѳѳхѳн жүжигчний нэг бол яалт ч үгүй Марлон Брандо юм. Тэрээр Холливудэд хамт ажиллахад хамгийн бэрх жүжигчин гэдгээрэээ алдартай бѳгѳѳд олон найруулагч нартай хэлээ билүүдэж байсан удаатай. Харин тэр нь түүнийг хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчин болохоос сэргийлээгүй бѳгѳѳд Godfather дүр нь түүнийг кино урлагийн хамгийн содон дүр болгон мѳнхѳлсѳн билээ. Найруулагчтайгаа эвээ олж сурах нь жүжигчин хүний маш чухал чанар ч, мэргэжлээ бүрэн дүүрэн мэдрэх нь урлагийн хүний хамгийн нандин чадвар юм. Марлон Брандо: "Хэзээ ч авъяасныхаа хэмжээг цалингийнхаа хэмжээтэй бүү харьцуул" гэж хэлжээ.

Ихэнх найруулагч нарын амжилтын эх зам богино хэмжээний киноноос үүсэлтэй. Daldry-гийн бүх кинонууд- Billy Eliot, The Ho...
10/13/2015

Ихэнх найруулагч нарын амжилтын эх зам богино хэмжээний киноноос үүсэлтэй. Daldry-гийн бүх кинонууд- Billy Eliot, The Hours, The Reader and Extremely Loud and Incredibly Close- Оскарын шилдэг зураглал, шилдэг найруулагч цом хүртэж байсан билээ. Харин тэрээр 13 минутын Eight хэмээх киногоороо хамгийн анх 1999 оны BAFTA-аас шагнал хүртэж байсан юм. Eight-ийн гол дүр түүний сүүлийн үеийн бүрэн хэмжээний кинонуудын дүрүүдээс тэс ондоо бѳгѳѳд авыгаа алдсан 8 настай хѳл бѳмбѳгийн хорхойтон хүүгийн шинэ хотод амьдарч дадаж буй түүхийг ѳгүүлдэг болно. Та сонирхоод үзээрэй.

Би хуудсаараа голцуу Америкийн кино үйлдвэр хэрхэн ажилладаг талаар, түүнд орох сонирхолтой хүмүүст зориулж мэдээлэл тав...
10/13/2015

Би хуудсаараа голцуу Америкийн кино үйлдвэр хэрхэн ажилладаг талаар, түүнд орох сонирхолтой хүмүүст зориулж мэдээлэл тавьдаг учир Монголын кино үйлдвэрийн үе шатаас тэс ондоо болно. Тиймдээ ч энэхүү ертѳнцѳд хѳл тавих арга нь Монголын аргачлалаас ѳѳр бѳгѳѳд сургуульд сурсан мэдлэгээс илүү амьдралын ухаан шаарддаг гэж хэлж болно.

Дѳрвѳн жил сургуульд сурахдаа би кино үйлдвэр яг үнэндээ сургуульд сурсан хүмүүс биш илүү их кино зураг авалтанд оролцож, "бодит" туршлага хуримтлуулсан хүмүүсээс бүрддэг гэдгийг ойлгож эхэлсэн. Кино урлаг бол бусад мэргэжлээс илүү бэрх, маш нарийн дэглэм, тэсвэр тэвчээр шаарддаг ухаан юм. Нэг л хүний дутуу биелүүлсэн хариуцлага арван жил бичсэн кино зохиолын биелэлтийг сүйтгэх боломжтой. Тийм ч учраас киноны баг бүрэлдэхүүн аль болох хамт ажилллаж дадсан, найдвартай гэсэн хүмүүстэйгээ ажиллах сонирхолтой байдаг. Энд л таны карьер буюу мэргэжлийн оньс, утга учир оршиж байгаа юм. Багш минь хатуу хирнээ маш үнэн зүйлийг бид нарт хэлж билээ: "Ta нарын 5% л хорин жилийн дараа кино үйлдвэрт үлдэх болно. Үнэхээр Холливудэд таньдаг баян үеэл эсвэл үнэхээр л тасарсан авъяастай биш бол та нар ѳдѳр бүр тасралтгүй хѳдѳлмѳрлѳх хэрэгтэй болно. Энэ үед та нар хийж байгаа зүйлдээ дуртай биш бол дахин ганц ч ѳдрийг тэсэж чадалгүй, хоосон хонохгүйн тулд ѳѳр ажил хийх шаардлагатай болдог. Энэ бол бодит үнэн".

Энэ бүгдээс үүдэн та кино үйлдвэр бол цэвэр дадал зуршил болон танилын хүрээнээс бүтдэг ертѳнц гэж ойлгож болно. Олон кино зураг авалтанд туслаж, хамтарч ажиллаж, хѳлслѳгдѳж ажиллахдаа би дэлхийн ѳнцѳг булан бүрээс ирсэн, янз бүрийн амьдралын түүхтэй хүмүүстэй танилцаж байлаа. Тэд бүгд кино үйлдвэрт тэсч үлдэхийн тулд хажуугаар нь хагас цагийн ажил хийж, чѳлѳѳт цагаараа хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ ѳргѳсгѳхийг хичээдэг. Хэрэв та үнэхээр кино урлагт хайртай, зүрх сэтгэлээ зориулж чадна гэж итгэж байгаа бол дан ганц авъяасандаа хэзээ ч найдаж болохгүй. Хүмүүстэй харилцах чадвар, санаагаа хүргэх арга зүй, авхаальж самбаа, түргэн хѳдѳлгѳѳн, бизнес ухаан, амбиц, тэсвэр тэвчээр гээд маш ѳргѳн хүрээний цогц мэдлэг таныг дараагийн тѳсѳл, дараагийн кино зураг авалтанд хүргэх болно. Таны кино үйлдвэрийн хамгийн анхны гараа Production Assistant буюу Зураг авалтын туслах роль-ooс эхлэх болно. Энэ бол бичигдээгүй хууль юм.

Найруулагч бүр ѳѳрийн гэсэн ѳнгѳ аястай байдаг. Хэрэв та Martin McDonagh-ын 2008 оны In Bruges-d дуртай бол түүний хамги...
09/25/2015

Найруулагч бүр ѳѳрийн гэсэн ѳнгѳ аястай байдаг. Хэрэв та Martin McDonagh-ын 2008 оны In Bruges-d дуртай бол түүний хамгийн анхны богино хэмжээний кино болох Six Shooter-ийг үзэн хэрхэн ѳѳрийн стилээ тодорхойлсныг ойлгох болно. Энэхүү кино нь 2005 оны Оскарын Богино Хэмжээний Киноны шагналт бүтээл юм. Кино зохиол нь болон дүр нь танд McDonagh-ын бүх бүтээлүүдийг санагдуулах болно.

Six Shooter

Ѳмнѳх нийтлэлүүддээ би кино найруулагч болох хүсэлтэй болон найруулагч хүмүүст зориулж түлхүү бичсэн билээ. Гэхдээ үүгээ...
09/25/2015

Ѳмнѳх нийтлэлүүддээ би кино найруулагч болох хүсэлтэй болон найруулагч хүмүүст зориулж түлхүү бичсэн билээ. Гэхдээ үүгээрээ бусад салбарын хүмүүсийг үгүйсгэх гэсэн зүйл огт биш юм. Кино нь олон тѳрлийн мэргэжилтнүүд, тэдний хѳлс хѳдѳлмѳр шингэж байж бүтдэг гэдгийг бид сайн мэднэ. Киноны олон салбар мэргэжлийг бид мэдсэнээр кино урлаг ямар агуу, гайхамшигтай, цогц ертѳнц болохыг ойлгоно. Тэгвэл цаашдаа бид кино багийг нарийвчлан задалж үзэн, мэргэжилтэн болгоны үүрэг хариуцлага, ажлых нь онцлог, амжилтанд хүрэх зам болон, мэргэжилтнүүдийн хувийн амьдралын тухай хүргэхээр зорьж байна.

Кино баг буюу crew гэж юу вэ? Энэ нь кино үйлдвэрийн компанид хѳдѳлгѳѳнт зураг буюу кино бүтээх зорилгоор хѳлслѳгдсѳн баг хүмүүсийг хэлнэ. Кино баг нь cast буюу жүжигчдээс ялгаатай бѳгѳѳд жүжигчид нь зѳвхѳн камераны урд киноны дүрийг амилуулах үүрэгтэй юм. Кино баг нь мѳн продюсерээс ангид бѳгѳѳд producer нь тухайн кино үйлдвэрийн компаний эсвэл киноны оюуны ѳмчийн эрхийг хагас эзэмшдэг хүн байдаг. Тэгвэл кино баг нь ѳѳр ѳѳр тасагт хуваагддаг ба тэд бүгд зураг авалтын тодорхой салбарт мэргэшсэн байдаг. Кино багийн бүрэлдэхүүн нь технологийн ѳѳрчлѳлтѳѳс үүдэн жил бүр аривжсаар байгаа боловч ихэнх уламжлалт үүрэг нь хорь дугаар зуунаас гаралтай, кино хийх соёл болон эрх мэдлийн хүрээнд нийтлэг оршдог мэргэжлүүд юм.

Хѳдѳлгѳѳнт зургийн тѳсѳл нь гурван тодорхой үе шаттай: development (боловсруулах), production (кино үйлдвэрлэх) болон distribution (түгээх). Үйлдвэрлэх шат нь дотроо мѳн pre-production (зураг авалтын ѳмнѳх хэсэг), principal photography (үндсэн зураг авалт) болон post-production (зураг авалтын дараах үе) гэсэн гурван дараалалсан үетэй байдаг бѳгѳѳд кино багийн бүрэлдэхүүн нь зѳвхѳн нэг юм уу хоёр үед нь хамаарагддаг. Боловсон хүчин нь мѳн above-the-line буюу шугаман дарааллаар ангилагддаг: шугамны дээр хэсэгт тѳслийг боловсруулах шатнаас эхлэж бие даан оролцдог найруулагч, кино зохиолч болон продюсрууд ордог бол шугамны дор хэсэгт кино үйлдвэрлэхэд л оролцдог “техник” баг ордог байна.

1994-2013 он хүртэлх жил бүрийн хамгийн их ашиг олсон 100 киноны судалгаагаар кино бүрт дунджаар 588 оролцогчдын нэрс бичигдсэн байсан бол ашиг олсон independent кинонд арваас доош нэр бүртгэгдсэн байдаг байна.

Address

Los Angeles, CA

Telephone

+1-213-359-0620

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when COSETTE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to COSETTE:

Share