Нийслэлийн Шүүх шинжилгээний газар

Call Directions Website

Нийслэлийн Шүүх шинжилгээний газар МУ-ын ЗГ-ын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 68 тоот тогтоолоор Нийслэлийн шүүхийн шинжилгээний Алба байгуулагдсан.

08/09/2026

“ЭРХ ЗҮЙТ ТӨР-ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ”-ын хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Е-Март худалдааны төвийн гадна талбайд тус газрын Хан-Уул дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид ажиллалаа.

04/09/2026
03/09/2026
27/08/2026

📍Архи, согтууруулах ундаа хэрэглэн бусдын амар тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатуулан, эрүүлжүүлсэн байна.

📞 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нийт 2073 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас:
🔹 Зөрчлийн шинжтэй 741
🔹 Гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

👉🏻 Архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдын аюулгүй байдлыг хамгаалцгаая.

#СэргийльеМэдээльеХамгаалъя #ХариуцлагатайИргэн
#НийтийнХэвЖурам

27/08/2026

📌 Бусдаас өөр байх нь дээрэлхэх шалтгаан биш.

✅ Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Гадаад төрх, зан чанар, үзэл бодол, сонирхлоороо ялгаатай байлаа гээд хэн нэгнийг доромжлох, гадуурхах, дээрэлхэх ёсгүй.

Ялгаатай байдлыг хүндэлж, нэгнээ дэмждэг байя.

#ЭвдрээгүйИрээдүй #ДээрэлхэлгүйОрчин #ЯлгаатайБайдалБолБаялаг

27/08/2026

🚨 ХҮЧИРХИЙЛЛИЙГ БҮҮ ДУУГҮЙ ӨНГӨРӨӨРЭЙ!

👀 Харсан, сонссон, мэдсэн бол 102 📞

Таны мэдээлэл хэн нэгнийг хамгаалж чадна. ❤️

✅ Хүчирхийллийг тэвчих биш, мэдээлж байя.

#102 #ХүчирхийллийгЗогсооё #МэдсэнБолМэдээл

25/08/2026

🚗 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

📞 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нийт 1945 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас:
🔹 Зөрчлийн шинжтэй 738
🔹 Гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

📌 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн осол гаргасан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

✅ Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол ЖОЛОО БҮҮ БАРЬ!

#ЗамТээврийнОслоосУрьдчиланСэргийлье
#СэргийльеМэдээльеХамгаалъя
#ЦагдаагийнБайгууллага

25/08/2026

“ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

📌Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч нар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран “Газарзүйн мэдээллийн системийн хэрэглэгчдийн гарын авлага”-ыг боловсруулж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ханнс-Зайделийн сангийн дэмжлэг, санхүүжилтээр хэвлүүлж, олны хүртээл болголоо.

✅Энэхүү бүтээл нь газарзүйн мэдээллийн системийг практикт ашиглах, хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тус бүтээлийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон болон мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээч та бүхэнд талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрч, эрдэм мэдлэгийн үйлс тань улам арвижих болтугай!

https://nfa.gov.mn/site/single/563

24/08/2026

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Шүүх шинжилгээний газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share